Номын талаарх сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Би чамд хайртай хайрын номыг уншсан хүмүүс, бас харсан үзсэн хүмүүс нь сэтгэгдлээ үлдээвэл тун сайн байх болно.

Хайрын ном худалдаанд гарлаа

1 Сэтгэгдэл

Маш удаан бодож зорьсны эцэст БИ ЧАМД ХАЙРТАЙ гэх хайрын номыг хийлээ. Энэ номыг уг нь нэгэнд хэн нэгэнд зориулаагүй билээ. Харин бэлдэж дуусахын үеэс, хэвлэлтээс хүлээж байх хооронд өөрөө ч мэдэлгүй нэг хүнд зориулсан ч юм шиг санагдаж эхэлсэн бллээ. Энэ охины тухай амжвал дараа нэг бичлэг хийнэ. Ямар ч байсан тэр охинд зориулаад одоо ч гэсэн би чамд огт эргэлзээгүй шүү гэж хэлье.

Нэгэнт л юм хийхээр болсон юм чинь боломжийн дажгүй ном хийхийг маш их зорьлоо. Хэвлэлийн 200 орчим компаний байх бөгөөд эдгээрээс үнэ болон чанар, зах зээлд эзлэх хувь нэр хүндийн хувьд Соёмбо принтинг ХХК тэргүүлэгчдийн нэг юм байна. Иймээс энэ компанийг сонгосон бөгөөд стандарт жишгийн дагуу ISBN код авчихлаа.

Номыг маш жижигхэн авсаархан байхаар бодож А5 болон В5 ийн дундаж хэмжээгээр хийсэн бөгөөд түүнд зориулж нэрийн цаасан уут хийхээр бодлоо. Иймээс цаасны хувьд хамгийн чанартай цаасыг сонгосон шиг цаасан торны хувьд хамгийн зузаан цаасыг сонголоо. Гэвч зузаан цаасан тор нь нугалагдаж болдоггүй юм байна. Ер нь архи энэ тэр л хийхгүй бол нимгэн цаасыг сонгодог гэнэ. Миний мэдлэггүй байдал захиалгын менежерийн туршлагагүй байдл нийлж зузаан цаасаар уутны захиалга өгснөөс болж ном хүлээгдэж байснаас хэд хоногоор хоцорч гарлаа.

Мөн цаашид номтой холбоотойгоор нэгэн зүйл бэлдэж буй бөгөөд хэрэв та номыг худалдан авсан бол тэр нэмэлтийг үнэгүй авах эрхтэй бөгөөд энэхүү эрх нь эхний 47 хүнд хадгалагдана. Иймээс та ном авсан тухайгаа блог болон фэйсбүүк хуудсаар дамжуулан бүртгүүлэх хэрэгтэй бөгөөд тэр нэмэлтийг гарсны дараа 47 уулаа нэг энгийн уулзалт хийж тэр нэмэлтээ гардуулах болно. Энэхүү уулзалт нь даруухан сүү уусан 30 минутын уулзалт байх бөгөөд үүнээс их зүйлийг даан ч хийх боломж, чадал надад байхгүй юмаа. Тэр нэмэлт гарсны дараа багцаа өргөжүүлж номны үнийг нэмэгдүүлж магадгүй бөгөөд одоогийн байдлаар номыг 7000 төгрөгөөр хэрэв надтай холбоо барин авахаар бол urland_az@yahoo.com  болон www.urland.tk байх болно. Тэр нэмэлт үү? Гоё зүйл бий. Таны төсөөлж байгаа яг мөн… хэхэ… Харин эхний 47 худалдан авагчийг бол урамшуулж байга ухаантай байхаар сонгож авлаа.  Яагаад дөчин долоо гэж үү? 247 гэдгийн сүүлийн 2 орон нь ш тээ.

Номыг одоогийн байдлаар дараах дэлгүүрүүдээр борлуулж байна.

  1. Билэг их дэлгүүрийн номын дэлгүүр
  2. Минж их дэлгүүрийн номын дэлгүүр
  3. Оргилу худалдааны төвийн номын дэлгүүр
  4. Баянгол их дэлгүүрийн үүдний бичиг хэрэг
  5. Эрдэм номын дэлгүүр
  6. Алтантүлхүүр номын дэлгүүр
  7. Багшийн дээдийн Анар ном бичгийн дэлгүүр
  8. Багшийн дээдээийн зүүн хаалганы бэлэг дурсгалын дэлгүүр
  9. Багшийн дээдийн Сонор плакагийн Голден Бүүкс ном бичиг хэрэгийн дэлгүүр
  10. Метро маллын номын дэлгүүр
  11. Зоос гоёл дэлгүүрий баруун талын бэлэг дурсгалын дэлгүүр
  12. Мишээл экспо төвийн номын дэлгүүр
  13. Бөмбөгөр худалдааны төвийн номын дэлгүүр
  14. Интерном номын их дэлгүүр
  15. Номин их дэлгүүрийн номын тасаг
  16. Нацагдоржийн номын сангийн Ухаан далай номын дэлгүүр
  17. Монгол ном номын дэлгүүр
  18. Ачлал их дэлгүүр дэх Мир ном
  19. Гранд плаза дах Мир ном
  20. Улаанбаатар их дулгүүр дэр Мир ном
  21. Скай дэх Мир ном
  22. Боловсрол номын дэлгүүр
  23. Эрвээхэй номын дэлгүүр

Та хаана номыг тавьбал зохижтой талаар мэдэгдвэл сайн ба  ном авахар ороход тань ном байхгүй байгаа газруудыг нэрлэж тус болбол тун сайн байна. Номын талаарх санал, зөвлөмж, шүүмж, магтаалыг сайшаалтайгаар хүлээн авна.

Хайрын хамгийн гоё бэлэг юу вэ?

Сэтгэгдэл үлдээх

Удахгүй хайрын баяр боллоо. Хайртаа баярлуулах хамгийн гоё бэлэг юу вэ? Миний бодлоо гэнэтийн бөгөөд үнэ цэнэтэй, насан туршдаа хадгалж болохуйц тийм бэлэг гос. Бас үнэ боломжийн бол бүр гоё.
Тэгвэл би танд нэг бэлгийг санал болгож байна. энэ бол хайрын хамгийн шилдэг шүлшүүдийг багтаан бэлгийн ном юм. БИ ЧАМД ХАЙРТАЙ-ХАЙРЫН НОМ гэх өвөрмөц нэртэй энэ номыг уншаад хайртдаа бэлэглээд үз. Хэрхэн баярлахыг нь үз. Хайрыг үгээр ингэж урлаж болдгийг мэдрүүлэх хэрэгтэй. Та бас өөртөө таалагдсан шүлгээ хайртдаа уншуулаад үз.
Хайрын баярт зориулан хамгийн гоё хайрын бэлэг болох БИ ЧАМД ХАЙРТАЙ-ХАЙРЫН НОМ удахгүй худалдаанд гарах болно. Энэхүү ном нь хайртдаа бэлэглэхэд зориулсан цаасан уурт, тортой бөгөөд хамгийн шилдэг хайрын шүлгүүдийг багтаан бүтээл билээ.
Хайртаа баярлуулах амархан боллоо.

Илүү дэлгэрэнгүй http://urland.tk/ хаягнаас.

БИ ЧАМД ХАЙРТАЙ – ХАЙРЫН НОМ

4 Сэтгэгдлүүд

1. Хайрын тухай бодол буюу хайрын бэлгийн ном байж болох уу?

Хайрын тухай яриа, бодол хүн бүрт байдаг байх. Хүн бүр хэн нэгнийг хайрлахыг, хайрласан нэгнээ улам илүү хайрлахыг, илүү баярлуулахыг хүсдэг байх гэж би боддог. Хайр бол бидэнд өгсөн бурхны хамгийн том бэлэг билээ. Удалгүй Валентины баяр болно, бас Эмэгтэйчүүдийн баяр болно, бас цэргийн баяр. Тэгж байтал хайртай  нэгний чинь төрсөн өдөр болно. Тэр болгонд зориулан хамгийн гос, хамгийн содон, хамгийн ихээр хайртыгаа баярлуулах нэгэн бэлгийг бодож та тархиа бас гашилгаж байна уу? Үнийн хувьд боломжийн боловч үнэ цэнэ нь маш их бэлэг бол БИ ЧАМД ХАЙРТАЙ – ХАЙРЫН НОМ байх болно.Үнэхээр өдий болтол яг ийм төрлийн хэрэгцээг хангахуйц ном Монголд одоо болтол хэвлэгдээгүй байгаа билээ. Энэ бол хамгийн анх удаа хийгджэ буй бөгөөд зөв аль эсвэл буруу болсныг минь уншигч та л шийдэх болно. More

Тэнэгхэн минь

1 Сэтгэгдэл

Тэнэг байх ч ухаан байхгүй

Тийм тэнэг надад дурласан чамайг

Тэнэг гэж хэлэх ч багадна….

More

ЧАМДАА

1 Сэтгэгдэл

(тун удахгүй таны гар дэр очих

Би чамд хайртай-Хайрын номоос) More

МӨРӨӨДӨЛ

2 Сэтгэгдлүүд

Өөртөө зориулж үлгэр зохиогоод

Өөрөө түүндээ итгэж байшин бариад More

Идэхийн тулд амьдардаг уу? Амьдрахын тулд иддэг үү?

Сэтгэгдэл үлдээх

Танил үг чинь байна уу? Эсвэл таньдаг хирнээ мэддэггүй үг чинь байна уу? Би лав идэхийн тулд амьдардаг, бүр их идэхийн тулд амьдардаг. Харин та юу гэж бодож байна.

Хүмүүс тэнэг болчихож…

Сэтгэгдэл үлдээх

Хүмүүс тэнэг болчихож…

Автобусанд бүгд ном уншдаг болчихож…

Анир чимээгүй, мөнгөө төлж явдаг болчихож…

Хүмүүс тэнэг болчихож…

Соёлт ертөнцийн шинэ төрх даанч надад таалагдсангүй

Сонгодог шүлэгчийн үг бүүр ч таалагдсангүй.

Хүмүүс тэнэг болчихож…

Номын дэлгүүрт ганцхан миний ном зарагдаж

Нойр нь хүрэхгүй хүмүүс миний шүлгийг уншиж

Хүмүүс тэнэг болчихож.

Бүтээмж

1 Сэтгэгдэл

Яагаад бүтээмжийн жил гэж, яагаад бүтээмж тийм чухал гэж гэдэг асуулт зүй ёсоор бидэнд тавигдана. Магадгүй саяхан ерөнхийлөгчийн зарлигаар илүү бүтээмжтэй байгууллагад алтан гэрэгэ олгох тухай шийдвэрийг сонссон байх. Ерөөсөө бид төдийгүй бүгд яагаад бүтээмжийг тэгж чухалчлаад байна вэ?

Бүтээмж бол товчхондоо богино хугацаанд их ажил хийх, бага зардлаар их бүтээгдэхүүн хийх тухай асуудлыг хөндөж байгаа юм.

Орц нь түүхий эд, хангамжийн материал, цаг хугацаа, хүн, тоног төхөөрөмж гэх мэт үйлдвэр, үйлчилгээнд оролцож буй бүрэлдэхүүнүүд юм. Гарц нь бүтээгдэхүүн, борлуулалт, мөнгө, ашиг гэх боловсруулагдаж буй зүйлс аж.

Follow

Get every new post delivered to your Inbox.